Тууз хайчлах “ДОН” буюу Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км авто замын нээлт

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Аливаа арга хэмжээнд тууз хайчлах үзэгдэл, тухайн даргыг сайхан харагдуулна гэж боддог бодол манай удирдах албан тушаалтнуудад одоо хүртэл байсаар байна.

Тухайлбал, өчигдөр Төв аймгийн зарим дарга нар  Зуунмод-Манзушир чиглэлийн хатуу хучилттай, 7 км урт авто замын зорчих хөдөлгөөнийг нээх үеэр тууз хайчилж онигоонд оров.

Arslan.mn

Нээлт хийх нь чухал хүндэтгэлийн арга хэмжээ. Гэхдээ хэдхэн км зам барих, түц барьж, мод тарихад тууз хайчлах нь утга алга. Улс орны хөгжилд хэрэгтэй томоохон үйлдвэр, дорвитойхон эмнэлэг, нүнжигтэйхэн бүтээн байгуулалт хийчихээд "хамааралтай"  дарга нар л тууз хайчлахад болно биз дээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632315
1 эможи

keyboard_arrow_up