Замын-Үүд суманд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоов

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

Тэрбээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон Нэгдсэн эмнэлэг, "Борхойн наран" өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай уулзаж, коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдалтай танилцав.

Цар тахлын тархалтаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч сумын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжүүллээ.

Эх сурвалж: Замын-Үүд сумын ЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632117
0 эможи

keyboard_arrow_up