Булган, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ

2021 оны 10 сарын 25

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт ойн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Галыг унтраахаар “Хан Хэнтий” улсын тусгай хамгаалалтай газрын захиргааны ажилтнууд ажиллаж байгаа юм. Түүнчлэн тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дах Гал түймэр унтраах аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 10 дугаар сарын 25-ны өдрийн 05:00 цагт “Атаа гол”-ын чиглэлд хөдөлсөн байна. 

Мөн Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Алтан унагат” гэдэг газар хээрийн түймэр гарч, 10 орчим га талбай өртөж шатжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632079
0 эможи

keyboard_arrow_up