Дорноговь аймгийн ДӨРВӨН СУМ хүнсний талон авдаггүй өрхтэй болжээ

2021 оны 10 сарын 12

Arslan.mn

Дорноговь аймгийн Алтанширээ, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах сум хүнсний эрхийн талон авдаггүй өрхтэй болсон талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, хүнсний эрхийн үйлчилгээний журам энэ оны зургадугаар сард шинэчлэгдэн батлагдсан бөгөөд тус журамд зааснаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг хугацаатай болгожээ. Мөн хоёр байшинтай, хоёр автомашинтай, 200-гаас дээш толгой малтай айл өрхийг оруулахгүй байхаар тусгасан байна. Нөгөө талаар Дорноговь аймгийн Алтанширээ, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах сумдад иргэдийн амьжиргааны нөхцөл сайжирсан нь нөлөөлсөн аж. 

Тамрамд дуулгахад, энэ оны аравдугаар сарын байдлаар Дорноговь аймагт хүнсний эрхийн талоны үйлчилгээнд 320 өрхийн 712 том хүн, 832 хүүхэд сардаа 18 сая төгрөгийн санхүүжилт авч байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631734
1 эможи

keyboard_arrow_up