Нүхэн жорлонд унаснаас болж зүрхний хэм зогсож, амьсгалахгүй байсан хүүхдийг аварчээ
2021 оны 9 сарын 23
Нүхэн жорлонд унаснаас үүдэн зүрхний хэм зогсож, амьсгалгүй байсан ой гурван сартай хүүхдийг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 16:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:33 цагт очиход ой 3 сартай, эрэгтэй хүүхэд нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг иргэд гаргасан байжээ.
Хүүхдийн зүрхний хэм зогссон, амьсгалгүй байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









631154
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс