Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар ТҮҮХЭН НОМТОЙ боллоо
Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар өөрийн түүхийг агуулсан “Зурагт түүхэн” номтой болж, алба хаагчдад гардуулан өглөө.
Тус үйл ажиллагааг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Н.Эрдэнэ-Очир нээж нийт алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэн, ном бүтээхэд гар бие оролцсон алба хаагч нартаа талархал илэрхийллээ.
Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын үе үеийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүн, тэдний ажил үйлсийг фото зургаар буулган, түүхэн дурсамжийг агуулсан энэхүү номын тухай тус газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ж.Баярмаа нийт алба хаагчдадаа танилцуулан, номыг гардуулан өгсөн юм.