ДУНДГОВЬ: Цагдаагийн үе үеийн алба хаагчид баярын хуралд цахимаар оролцов
Монголын Цагдаагийн ерөнхий газраас орон даяар цахимаар зохион байгуулсан түүхт 100 жилийн ойн баярын хуралд Дундговь аймгийн удирдлагууд, Цагдаагийн газрын үе үеийн алба хаагчид оролцлоо.
Баярын хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат нар мэндчилгээ дэвшүүлж, иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө зүтгэж, үүргээ гүйцэтгэн чөлөөнд гарсан ахмадууд, өнөөдөр албаа гүйцэтгэж буй алба хаагчиддаа баяр хүргэжээ. Мөн энэ үеэр зарим ахмадууд болон алба хаагчдад шагнал гардууллаа.
Тодруулбал, төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Умаахан, Дундговь аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Б.Жаргал, Сайнцагаан сумын "Хүндэт тэмдэг"-ээр цагдаагийн бэлтгэл ахмад Ц.Нямлхасүрэн нарыг тус тус шагнасан байна.