Д.Бауыржан: Шөнийн хөл, хорио тогтоосноор өдөрт 400-500 бүртгэгддэг халдварын тоо ИЛТ БУУРЛАА

2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шөнийн хатуу хөл, хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, шөнийн 22.00 цагаас эхлэн хатуу хөл, хорио тогтоож үйлчилгээ, цэнгээний газруудыг хаах ёстой гэж үзэж буй юм. 

Тэгвэл шөнийн хөл хорио тогтоож халдварыг хумьсан Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан туршлагаа хуваалцжээ.

Тэрбээр "Наймдугаар сарын эхээр өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 500-д хүрсэн. Тиймээс ХӨСҮТ-д хандаж, зөвлөгөө авч шөнөөр хөл хорих шийдвэр гаргасан. Манайх 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Мөн гаднаас хүн авахгүй, аймаг, хот руу гарахыг зөвшөөрсөн. 22 цаг хүртэл ШТС, эмнэлэг, хүнсний дэлгүүр ажилласан. Энэ хугацаанд төрийн албан хаагчдыг 30 хувиар ажлуулсан. Хөл хорихоос өмнө эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ тааруу байсан. Манай аймаг үндсэндээ 380 ор дэлгэсэн. Тэгсэн ч тухайн үед хүндэрсэн хүн их байсан учраас эмнэлэг ачаалал их байсан.

Хөл хорио тавьсан эхний гурав хоногт ард иргэд эсэргүүцэж хүлээн авсан. Гэхдээ дараагийн өдрүүдээс ард иргэд ч хүлээн зөвшөөрч, сахилга баттай байсанд талархаж байгаа. Үүний дүнд өдөрт 300-400 хүртэл бүртгэгдэж байсан халдварын тохиолдлыг арав хоногт илт бууруулж чадсан.

Наймдугаар сарын 25-наас хойш өдөрт 120, 180, 80, 50 гэх мэт тохиолдлууд илэрч байна. Өчигдөр гэхэд манай аймагт шинээр халдварын  тохиолдол бүртгэгдээгүй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
23
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
3
confuse an post
4
angry an post
1
630911
75 эможи

Bauirjan
2021-09-16 17:40
Худлаа чалчаад байгаарай хөдөө сумдаар явахаараа энгийн иргэдийг биш сумын дарга нарын бэлдүүлсэн айлд архидаад явж дайлуулж бгаад буцдаг юм чинь.худлаа чалчихаас яахавдээ
Далел
2021-09-16 16:11
Бауыржанаа чи аманд орсон юмаар хуцах юм. Яг одоогоор өвдөж чаналсан хүн зөндөө байна писар шинжилгээ өгөх гэхээр авах газар байхгүй Тэгэхээр үхэлтэй биш гэрээр өөрийнхөөрөө эмчилгээ хийлгэсэн болоод байж байна.Шинжилгээ авахгүй байгаа юм чин бодит дүгнэлт гарахгүй шдээ минний хүү. Тэгээд нөгөө ажил хийдэггүй ажлаа мэддэггүй З.Азатаа зайлуул за.
рихард
2021-09-16 08:02
энэ нохор худалаа ярьж бна суулийн уед шинжилгээ авахаа зогсоохоор о бололгуй яах вэ ард иргэдийн амь амьдралаар тоглож дуусаж бна даа
зочин
2021-09-15 18:17
битгий жүжэг тоглоод бай ичээч
Selguutsegch
2021-09-15 08:42
Saihan burah umaa tiim iheeree tegeed belcheed baisan bolj taarahnuu haha
Зочин
2021-09-15 08:23
Худлаа ингэж шааж ажил хийсэн нэр зүүхээ больж үзээрэй хөө.Ядуурал ажилгүйдэлээ шийд л дээ.Чадахгүй штээ.
Зочин
2021-09-15 08:04
Бүгд халдвар аваад дуусаж байгаа юм чинь дахиж ирдэггүйл юм бол багасжил таарна. Өөрийгөө дөвиийлгөөд байх юм байхгүй үнэхээр тийм мундаг дарга байсан байсан юм бол короноог өдрийн 500 хүнд хүргэхгүй байхгүй юу
Зочин
2021-09-15 08:04
Бүгд халдвар аваад дуусаж байгаа юм чинь дахиж ирдэггүйл юм бол багасжил таарна. Өөрийгөө дөвиийлгөөд байх юм байхгүй үнэхээр тийм мундаг дарга байсан байсан юм бол короноог өдрийн 500 хүнд хүргэхгүй байхгүй юу
Зочин
2021-09-14 15:01
Шал худлаа шүү өдөрт 150аас их тохиолдол бүртгэгдсэн удаа байхгүй . Бас тохиолдол бүртгэгдээгүй өдөр ч байсангүй. Хэрвээ Бауыржаны энэ үгнүүдийг үнэн хэлж байвал ичээрэй
БаянӨлгий
2021-09-14 14:16
Битгий худлаа ярь. Шинжилгээ авахаа зогсоохоор 0 гарна шүү дээ. Ийм үүргийг өгөөд 3 хонож байгаа шүү дээ.
keyboard_arrow_up