Жаргалант сумын нутагт 5,0 магнитудын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдэв
2021 оны 9 сарын 08
Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрийн зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт шөнийн 00:50 цагт болсон бөгөөд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.
Ташрамд дурдахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630719
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс