Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд тээвэрлэж явсан машин “Ховд” голын усанд онхолджээ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн “Бор бургас” гэдэг газар Цэнгэл сумын чиглэлд зорчин явж байсан суудлын автомашин “Ховд” голын усанд онхолдсон гэх мэдээлэл онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 19:36 цагт очиж 55 настай иргэн У, “УАЗ-469” загварын суудлын автомашин жолооны механизм нь гацаж 15 метр далангаас “Ховд” голын усанд унаж 10 метр урсаж хажуугаараа унасан байсныг 1 цаг 40 минут ажиллаж иргэн 53 настай эмэгтэй А, есөн сартай жирэмсэн 25 настай эмэгтэй Х , гурван настай эрэгтэй Ш, долоон настай эрэгтэй Ш, нийт 3 том хүн, хоёр хүүхдийг эсэн мэнд аварч гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.