Баян-Өлгий аймгаас илэрсэн нийт халдварын 80 хувийг Дельта хувилбар эзэлж байна

2021 оны 8 сарын 18

Arslan.mn

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр коронавируст халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхныг вакцины гурав дахь тунд хамруулах шийдвэр гаргасан нь Девьта хувилбарын тархалттай холбоотой гэдгийг хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт эерэг илэрч байгаа халдварын тохиолдлуудын 30 хувьд Дельта хувилбар илэрч байна. Мөн Дельта хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь

  • Баян-Өлгий аймаг 80 хувь
  • Завхан аймагт 70 хувь
  • Ховд аймагт 55 хувь
  • Говьсүмбэр аймагт 43 хувь
  • Хэнтий аймагт 35 хувь
  • Өвөрхангай аймагт 10 хувьтай байгаа.

Баянгол, Сүхбаатар дүүрэгт илэрсэн 100 эерэг сорьцод  НЭМҮТ-ээс шинжилгээ хийхэд

  • Дельта хувилбар 30
  • Гамма хувилбар 2
  • Альфа хувилбар 57 илэрсэн хэмэээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629933
0 эможи

keyboard_arrow_up