Баруун бүсийн уралдааны үеэр 30 гаруй хүүхэд мориноос унаж, дөрвөн хүүхэд маш хүнд гэмтжээ

2021 оны 8 сарын 10

Arslan.mn

“Ховд баруун бүсийн хурд-2021” даншиг наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөгөөд уралдааны үеэр 30 гаруй хүүхэд мориноос унаж, дөрвөн хүүхэд хүнд бэртжээ.

Энэ талаар Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн даргаас тодруулахад “Даншиг наадмын үеэр манай эмнэлгийн эмч, сувилагчид хуваарийн дагуу ажилласан. Хурдан морины уралдааны үеэр 30 гаруй хүүхэд мориноос унаж, дөрвөн хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Яг хэдэн хүүхэд мориноос унасан гэх тодорхой мэдээлэл алга байна. Надад ирсэн мэдээллээр зөвхөн их насны морины уралдаанд 30 гаруй хүүхэд унасан гэсэн.” хэмээлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
629652
3 эможи

мандаад
2021-08-10 14:38
цадиггүй ноёд баядын зугаа цэнгэлийн золиос нялх үрс юм байна
keyboard_arrow_up