СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аавындаа амрахаар очсон иргэн машинтайгаа живж, амиа алджээ
2021 оны 8 сарын 02
Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 07.29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагчид 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны харьяат иргэн Л /41 настай, эрэгтэй/ нь тус нуурын эргээс баруун хойд зүгт зургаа орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






2



629359
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс