“Холбоо” нууранд хүүхдийн хамт живсэн иргэний цогцсыг 8 метрийн гүнээс олжээ
2021 оны 7 сарын 28
Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн нутагт орших Холбоо нууранд нэг том хүн, нэг хүүхэд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат 21 настай эрэгтэй Е, 12 настай эрэгтэй Н нарыг эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 27-нд эхлүүлсэн.
Тухайн иргэдийн цогцсыг долдугаар сарын 27-нб өдрийн 08:21 цагт Холбоо нуурын найман метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн талаар албаныхан мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629208
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс