“Бага түргэний хүрхрээ”-нд осолдсон иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна
2021 оны 7 сарын 16
Энэ сарын 12-ний өдөр Баян-Өлгий аймгийн “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 12 хүн зугаалж байснаас нэг иргэн хаднаас халтирч осолдсон харамсалтай хэрэг гарсан байна.
Энэ тухай дуудлага долдугаар сарын 12-ны өдрийн 16:15 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид мөн өдрийн 21:30 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.
Нэмэлтээр Ховд аймгийн Онцгой байдлын газрын гурван алба хаагч, нэг автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628867
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс