Хөвсгөл аймагт хоёр хүний амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2021 оны 7 сарын 08

Arslan.mn

Энэ сарын 06-ны шөнө Хөвсгөл аймгийн Түнэл суманд хүн амины ноцтой хэрэг гарсан байна.

Тодруулбал, хоёр хүний амь насанд хүрч улмаар оргон зайлсан этгээдийг одоогоор эрэн сурвалжилж байгаа аж.

Эрэн сурвалжилж буй этгээд нь Түнэл сумын зургаадугаар багт мал малладаг 30 гаруй настай малчин юм байна. Урьдчилсан байдлаар хэрэг явдал гарах үед ангийнхаа найзтай хамт архидан согтуурч байх үедээ биеийг нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй.

Харин амиа алдсан иргэн 40 настай байсан аж. 

Харин энэ талаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга Д.Цогбаяр хэвлэлд өгсөн тодруулгадаа "Манай суманд хүн амины хэрэг гарсан нь үнэн. Хэрэг явдал өнгөрөгч шөнийн 00.30-2.00 цагийн хооронд болсон. Одоогоор эрэн хайх ажиллагааг явуулж байна. Тухайн этгээд сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр рүү зугтсан гэсэн мэдээлэл байгаа. " гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628667
1 эможи

keyboard_arrow_up