Хоёр малчин аянганд цохиулж, нас баржээ
2021 оны 7 сарын 05
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас долдугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагийн орчим долоон хүн, 4 мотоциклтой шатахуун аваад гэр лүүгээ буцаж байсан аж.
Гэтэл хоёр хүн хүн нь аянгад цохиулж нас барсан байна. Энэ тухай мэдээллийг тухайн өдрийн 19:11 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт очсон байна. Аяганд цохиулсан малчид 21 настай байжээ.
Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
628557
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс