Өнөөдрөөс эхлэн Дорнод аймаг руу зорчих хөдөлгөөнийг 10 ХОНОГ хязгаарлана
2021 оны 7 сарын 01
Өчигдөр Дорнод аймгийн Онцгой комисс тогтоол гаргаж, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 10-ны хүртэл 10 хоног халдвар тархсан болон бүртгэгдсэн бүс нутгаас Дорнод аймагт ирэх, гарах, аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Мөн энэ хугацаанд хот хооронд, сум хооронд зорчих тээврийн хэрэгслийг аймгийн болон сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628452
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс