Булган аймаг наадам тэмдэглэхгүй гэж мэдэгдсэн 10 ДАХЬ АЙМАГ боллоо

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор аймгууд баяр наадам тэмдэглэхгүй, наадмын төсвийг халдвартай тэмцэхэд ашиглана хэмээн мэдэгдсээр байгаа.

Тэгвэл Булган аймгийн Засаг дарга  Б.Ариун-Эрдэнэ энэ жил баяр наадам тэмдэглэхгүй хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр "Нутгийн зон олон, ахан дүүс та бүхэндээ 100 жилийн өмнө Ардын хувьсгал ялсан 7-р сарын мэндийг хүргэе. Хэрвээ Ковид-19 хэмээх цар тахал байхгүйсан бол Монголчууд энэ 7-р сард өнгөрсөн зууны түүхэнд өөрсдийн бүтээсэн маш олон сайн, сайхан үйлсийн түүхт ойг тэмдэглэх байлаа. Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тогтоолын дагуу Булган аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын зүгээс өнөө жилийн аймгийн баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Бид баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно. Өөрсдийн эрүүл мэндийг умартан өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтанууд, аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. "Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ" гэдэг эртний сайхан үгээр ард иргэд та бүхэн минь өөрсдийн эрүүл мэндийг сайтар хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628451
3 эможи

Зочин
2021-07-01 11:13
Эрүүл сэтгэлгээ, зөв шийдвэрт талархая
keyboard_arrow_up