ЗӨВ ЖИШИГ: Хэнтий аймаг “NO NAADAM“-д нэгдэж, наадмын зардлыг “зүрх мартахгүй“ төсөлд зориулна
2021 оны 6 сарын 30
Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ жил аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулахгүйгээр шийдсэн байна.
Тодруулбал, улсын баяр наадам зохион байгуулах зардлыг "зүрх мартахгүй" төслийн хүрээнд яаралтай мэс засалд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулахаар шийдвэр гаргажээ.
Үүний өмнө Баянхонгор, Орхон, Завхан, Дархан, Өвөрхангайчууд "NO NAADAM"-д нэгдэж, наадамд зарцуулах төсвөө ЭРҮҮЛ МЭНДИЙН салбартаа зарцуулна гэдгээ мэдэгдсэн. Учир нь сүүлийн үед аймаг, орон нутгуудад бүртгэгдэх коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм.
Харин нийслэлийн тухайд Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

7








628415
7 эможи
Зочин
2021-06-30 21:45
Зөв дөө
Хөдөөний монгол
2021-06-30 16:33
Баяр хүргэе ээ. ухаантай шийдвэр, түмний хүүхэдэд тус болсон буян тань дэлгэрэх болтугай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс