Баянхонгор аймаг “NO NAADAM“-д нэгдэж, наадам хийхгүйгээр шийджээ

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Баянхонгор аймгийн ИТХ өчигдөр /2021.06.29/ хуралдаж, энэ жил аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулахгүйгээр шийдсэн байна.

Үүний өмнө Орхон, Завхан, Дархан, Өвөрхангайчууд "NO NAADAM"-д нэгдэж, наадамд зарцуулах төсвөө ЭРҮҮЛ МЭНДИЙН салбартаа зарцуулна гэдгээ мэдэгдсэн. Учир нь сүүлийн үед аймаг, орон нутгуудад бүртгэгдэх коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм.

Харин нийслэлийн тухайд Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628378
1 эможи

keyboard_arrow_up