Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 99 АЖИЛЧИН ХАЛДВАР авч, зарим тасгийн үйл ажиллагаа зогсжээ

2021 оны 6 сарын 29

Arslan.mn

Хөвсгөл аймаг өнөөдрөөс долдугаар сарын 9-ныг дуустал /2021.06.29-2021.07.09/ орох гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ.

Тэгвэл тус аймгийн нэгдсэн эмнэлэг дотор коронавирусийн зургаан газар голомтлон тархаж, эмнэлгийн 99 ажилтан нь халдвар авчээ.

Тохиолдлуудын голомт нь зөөрлөгдсөн буюу Улаанбаатар хотоос сахиураар ирсэн иргэн болон ээлжийн амралтаараа нийслэлд амарсан ажилтан хоёроос голомтолсон гэж үзэж байгаа аж.

  • Одоогоор эмнэлгийн удирдлага мэдээллийн тасгийн 17,
  • нүдний хоёр эмчээс голомттой 15,
  • дотрын тасгаас үүдэлтэй 5,
  • мэс заслын тасгийн 13,
  • амбулаторийн 15, эдгээр голомтоос үйлчилгээний нийт 24 ажилтан халдвар авч, эмнэлгийн бусад шалтгаанаар 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Харин тус эмнэлгийн захирал Г.Оюунжаргал хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Коронавирусийн халдвар аймгийн Нэгдсэн эмнэлэгт голомтлон тархсан нь үнэн. Бид халдварын хумих зорилгоор долоо хоногийн хугацаатай зарим тасгуудын үйл ажиллагааг түр зогсоож, хэвтэн эмчлүүлж байсан иргэдийг хувийн эмнэлэг рүү түр шилжүүлж, халдваргүйжилт, ариутгал хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ зургадугаар сарын 21-27 хооронд зарим тасгийн үйл ажиллагаа зогсоож, зайлшгүй шаардлагатай хүүхдийн, мэдрэлийн, дотрын, хавдрын, мэс заслын тасгуудаа хэвийн ажиллуулсан. Өнөөдрөөс /2021.06.28/ эмнэлэг ногоон бүс болж хэвийн горимдоо буцаж орсон." гэжээ.

Одоогоор тус аймагт эмнэлэгт халдвар авсан 256 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эдгээрийн 55 нь тус эмнэлгийн ажилчид аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628360
1 эможи

mal
2021-06-29 14:07
2сая төгрөг цалингааа нэмүүлэхгээд энэ ханиадыг тусаад халдаагааад эхлэвүүү малууд чинь гэж бодлоо малууудаа
keyboard_arrow_up