ОРХОН: Сүүлийн 24 цагт 124 хүн халдвар авч, 10 хүн эдгэрчээ
2021 оны 6 сарын 24
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 2082 хүн халдвар авч, 5 хүн нас барж, 1153 хүн эдгээд байна. Сүүлийн 24 цагт 124 хүн халдвар авч, 10 хүн эдгэрсэн байна.
Халдвар авсан нийт хүний
- 1530 нь насанд хүрэгч,
- 552 нь хүүхэд байна.
Үүнээс 25-44 насныхан түлхүү халдвар авч байгааг ЭМГ-аас мэдээллээ.
БОЭТ, Ачит, МСҮТ-д нийт 303 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 260 нь хөнгөн, 33 нь хүндэвтэр, 8 нь хүнд, 2 нь нэн хүнд байна. Үүнээс 16 нь жирэмсэн, 59 нь хүүхэд, 244 нь насанд хүрэгч байна. Гэрийн тусгаарлалтад 528 хүн эмчлүүлж байгаа ажээ.
Халдвар авсан иргэдээс
- 957 буюу 0.9 хувь вероселл вакцины бүрэн тунд хамрагдсан,
- 3 буюу 0.6 хувь нь спутник вакцины эхний тун,
- 4 буюу 0.2 хувь нь файзер вакцины эхний тун,
- 2 буюу 22.2 хувь нь астразенека вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд байна.
Нас барсан 5 иргэний 2 нь вакцинд огт хамрагдаагүй, 1 нь файзерийн эхний тун, үлдсэн нь вакцины 2 дахь тунд бүрэн хамрагдсан байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



628184
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс