Сэлэнгэ аймагт нэн хүнд хэлбэрээр НЭГ ХҮН НАС БАРЛАА

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 43 тохиолдол шинээр батлагдсан байна. Эдгээр нь Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Баянгол, Мандал, Хэрх, Цагааннуур, Түшиг, Хушаат, Орхонтуул, Рашаант, Баруунбүрэнд тус тус батлагджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагдсан иргэд аж.

Мөн нэн хүнд хэлбэрээр нэг хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт нийт 354 батлагдсан тохиолдол, 30 ойрын хавьтал байна. Дээрх батлагдсан тохиолдлын 30 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж.

Иймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628091
1 эможи

keyboard_arrow_up