АОК: Орхон аймагт мутацилагдсан вирус илэрсэн, халдварлах чадвар 4 ДАХИН ИХ

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Орхон аймгийн онцгой комисс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт 23 хүүхэд, 51 том хүн коронавирусний халдвар авсан байна. Одоогоор 1837 хүн халдварлаж, нийт хүн амын 1,7 хувь нь халдварт өртсөн.

Тус аймагт 3 хүн нас барсны 2 нь огт вакцин тариулаагүй, нэг нь файзер вакцины эхний тунг хийлгээд байжээ. Нийтдээ 233 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний бие нэн хүнд байгаа аж. 

Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч н.Уранчимэг: Энэтхэг улсад бүртгэгдсэн “Дельта" вирус манайд орж ирсэн байж болзошгүй байна. Энэ төрлийн мутацийн онцлог нь усархаг нус гоожих байдал юм. Усархаг нус гоожиж байна гэдэг шинж тэмдгийг халдвар авсан ихэнх хүмүүс хэлээд байна. Өмнө нь амт үнэр алдагдах, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байсан бол одоо энэ шинж тэмдэг харьцангуй бага болж, усархаг нус гоожих болсон. Вирус мутацид орохын хэрээр шинж тэмдэг нь өөрчлөгдөөд явдаг. Тэгэхээр ЭМЯ-наас энэ талаар нэгдсэн мэдээлэл өгөх байх.  

Халдварлалтын түвшин өндөр байгааг мэргэжлийн хүний хувьд мэдэрч байна. Ажлын байр, уулзсан хүмүүс нь тэр чигээрээ халдвар аваад байна. Халдварлах чадамж өмнөхөөсөө 4 дахин өндөр байна. Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авч байгаа иргэн олон байна. Энэ бүхнээс харахад Дельта мутаци Орхон аймагт орж ирсэн байх магадлал өндөр болохыг мэргэжлийн хүн хараад л мэднэ. Яах ч аргагүй мутаци явж байна. Иймд олон улсын эрдэмтэд маскаа 2 цаг тутамд солих, хүнтэй уулзсан бол гараад маскаа солих зөвлөмж өгч байна.

Хэдийгээр бид 1800 хүнийг эмчлээд явж байгаа ч энэ нь Орхон аймагт өвдсөн иргэдийн 30 хувь нь юм. Өөрөөр хэлбэл 20 гаруй мянган хүн шинж тэмдэггүй өвдөөд явж байхыг үгүйсгэхгүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628083
1 эможи

keyboard_arrow_up