Увс аймагт зургадугаар сарын 23-30-ныг хүртэл ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохоор болов
2021 оны 6 сарын 21
Увс аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 41 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн төв Улаангом суманд халдварын 35 тохиолдол бүртгэгдсэний 18 нь ойрын хавьтал, үлдсэн 17 нь сайн дураар шинжилгээ өгсөн иргэн байна.
Халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул аймгийн удирдлагууд хуралдаж зургадугаар сарын 23-аас 30-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор болжээ.
Тус аймагт өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт 453 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
628042
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс