БАЯН-ӨЛГИЙ: Халдварын 26 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 сум хөл хорио тогтоов
2021 оны 6 сарын 18
Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 26 хүн коронавирусний халдвартай болох нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 120 боллоо.
Дээрх тохиолдлууд Өлгий суманд 13, Цэнгэлд 3, Булган, Ногооннуур, Дэлүүн сумуудад тус бүр 1 бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсийн дотор халдварын эх үүсвэр нь тодорхойгүй 1 /Өлгий/, гэрийн ажиглалтад байгаад вирус илэрсэн 1 хүн /Дэлүүн/ байгаа ба бусад нь өмнөх голомтуудын ойрын хавьтлууд аж.
Түүнээс гадна Улаанбаатар хотоос орж ирсэн 7 хүнээс аймгийн Авто тээврийн төвд шинжилгээ авахад халдвартай болох нь батлагджээ.
Хөдөө сумуудад өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан
- Цэнгэл сум энэ сарын 24-ний өдөр хүртэл,
- Дэлүүн сум 20-ны өдөр хүртэл хөдөлгөөний хязгаарлалт хийж,
- Улаанхус сум орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрээ энэ сарын 20-ны өдөр хүртэл, Булган сум 24 цагаар тус тус сунгав.
Харин Ногооннуур суманд энэ сарын 21-ний өдөр хүртэл тогтоосон хөл хорио хэвээрээ байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
2
627958
5 эможи
Batirjan
2021-06-18 15:26
Buah
Batirjan
2021-06-18 15:26
Buah
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс