Алга олсон иргэнийг эрэн хайхаар гарсан хоёр хүн сураггүй болжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд хоёр нь ядарч замд үлджээ. Тэдний нэг нь нас барж, нэг нь сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.15-ны өдрийн 13:20 хөдөлгөөн үйлдэж, 06.16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тус аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа 06.17-ны өдрийн 17:08 цагт “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан 2 иргэн /1 эрэгтэй, 1 эмэгтэй/ 06.12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж мэдээлсэн.