УОК: Улсын хэмжээнд 19 аймгийн 79 суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна

2021 оны 6 сарын 17

Arslan.mn

Ковидын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. 

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “УОК-оос халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотой хэд хэдэн чиглэлээр шийдвэр гаргасан. Тухайлбал, битүү орчинд халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас долоон хоногийн хугацаатай хоол үйлчилгээний газар заалаар үйлчлэхийг хязгаарласан.

Хэдийгээр өнөөдөр манайд вакцинжуулалт өндөр хувьтай байгаа ч 0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь ихэссэн. Худалдаа үйлчилгээний байгууллагуудаар вакцин хийлгээгүй хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг явахгүй байхыг хүсэж байна.

Улсын хэмжээнд 19 аймгийн 79 суманд тодорхой хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627903
0 эможи

keyboard_arrow_up