Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
2021 оны 6 сарын 16
Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газар болон Санхүү, аж ахуйн албаны бодлого, чиглэл цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, алба хаагчдын сонирхсон асуултад хариулан санал, хүсэлтийг шийдвэрлэсэн юм.
Мөн улсын төсвийн 137 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус газрын төв байрны иж бүрэн засварын ажлын явц, гүйцэтгэл, чанар байдалд хяналт тавилаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627865
0 эможи
Зочин
2021-06-16 12:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс