“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний орон нутгийн сургагч багш нар бэлтгэгдлээ

2014 оны 7 сарын 25

Улс орон даяар хэрэгжиж буй “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнээ хамруулан орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэлээ. 

Сургалтыг Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганболд, НХХ-ийн эрүүл мэндийн асуудал хариуцсан түшмэл Д.Баатарчулуун, НЭМХ-ийн дарга Д.Дашнамжилмаа нар нээж үг хэллээ. Тус сургалтад нийт 25 эмч, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд бүсийн сургагч багш нар удирдан зохион байгуулсан байна. 

Сургалтыг оновчтой хэлбэрээр зохион байгуулах арга зүй, ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд оролцогчид иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг яаж дээшлүүлэх талаар санал солилцож, сургалтын олон арга хэлбэрээр дадлага ажлуудыг зохион байгууллаа.  

alt

Орон нутгийн сургагч багш нар нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд иргэн бүрт 21 дадлыг хэвшүүлэх зорилготой юм. Сургалтын төгсгөлд бүх оролцогчдод гэрчилгээ гардуулан өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6277
0 эможи
keyboard_arrow_up