Сүүлийн 24 цагт Хөвсгөлд халдварын 25 тохиолдол бүртгэгдэв
2021 оны 6 сарын 07
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 385 сорьцод шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 182 боллоо.
Тодруулбал, Мөрөн сум 12 дугаар багийн хоёр иргэн, 10, 4, 7, 2, 3 багт тус бүр гурав иргэнээс халдвар илэрчээ. Мөн Цагаан-Уул захын голомтод 13 тохиолдол нэмэгджээ.
Мөрөн суманд үүссэн голомтуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь Цагаан-Уул захын халдвар бөгөөд ойрын 119 хавьтлыг судалж байгаа аж. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэртээ байж, хайртай хүмүүсээ хамгаалахыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627571
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс