Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ

2021 оны 6 сарын 06

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг дөрөвдүгээр сарын 21-нд гарсан. Тус аймгийн харьяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолдсон юм. 

Эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 2-ыг  хүртэл зохион байгуулахад дөрвөн хүний цогцсыг олж, гурван  хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан. Улмаар иргэний өгсөн дуудлагын дагуу  зургадугаар сарын 3-ны өдрийн 21:40 цагт  “Сэлэнгэ мөрөн”-ний эрэг дээр буюу осолдсон газраас 43 км-ийн зайтай газраас  32 настай, эмэгтэй У-гийн цогцсыг олж Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627553
0 эможи

keyboard_arrow_up