Согтуурсан 48 настай эмэгтэй шөнө гэрээсээ гарч, голд живсэн байж болзошгүй байна
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар иргэн Ц-нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явган гарч яваад Ховд голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 09:12 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн 48 настай эмэгтэйг “Цоохор харгана” гэдэг газраас “Цахирын-Үзүүр” гэдэг газар хүртэл 15 км завиар, Ховд голын эрэг дагуу 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймээс өчигдөр орой 23:00 цагт эрлийг түр зогсоож, өнөөдөр өглөөний 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна