Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЖОЛООЧ“ нэгдсэн арга хэмжээ эхэллээ
2021 оны 6 сарын 03
Завхан аймаг дахь цагдаагийн газраас "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЖОЛООЧ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус нэгдсэн арга хэмжээ нь хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг сайжруулж тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчлах, улсын болон орон нутгийн авто замуудад хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилготой юм.
Хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлцгээе!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
627465
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс