Казахстан Улсаас ирсэн 2 оюутнаас коронавирусний халдвар илэрчээ
2021 оны 5 сарын 24
Бүгд Найрамдах Казахстан Улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 2 оюутнаас коронавирусний халдвар илэрчээ. Ийнхүү Баян-Өлгий аймагт цар тахлын зөөвөрлөгдсөн нийт тохиолдлын тоо 14 болж байна.
Тодруулж хэлбэл, Казахстан Улсаас 44 оюутан Улаанбаатар хотод ирж, тэнд 7 хоног тусгаарлагджээ. Тусгаарлалтын хугацаа дуусаж, энэ сарын 21-ний өдөр 2 автобусаар Өлгий хотод ирэхэд хоёроос нь халдвар илэрч, PCR-ын шинжилгээгээр батлагдсан байна.
Тийм учраас үлдсэн 42 оюутныг нэгдүгээр харьцагч гэж үзэж, Тусгаарлах байранд ажиглалтад авчээ. Ажиглалтын хугацаа нь энэ сарын 28-ны өдөр дуусах аж.
Харин халдвартай оюутнуудыг аймгийн Ковидын эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









627239
0 эможи
зочин
2021-05-25 00:44
Гаднаас ирэгчдийг 7хоног тусгаарласны дараа халдвар илэрч байхад тусгаарлалтын хугацааг сунгах нь зөв байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс