Захирамж зөрчиж согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоожээ

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Булган аймгийн Засаг даргын 2021 оны 05-р сарын 22-ны өдрийн А/222 дугаар захирамжаар архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон билээ.

Булган сумын иргэн “А” гэгч нь сумын /аймгийн/ засаг даргын захимрамжийг зөрчиж 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүргэлтээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Иймд иргэд та бүхнийг хууль бус үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсч, хууль бус үйлдлийг өөгшүүлэн худалдан авах, зарж борлуулахгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

ХОЛБОО БАРИХ УТАС: 7034102, 94333102

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627175
0 эможи

keyboard_arrow_up