Булган аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан гар зураг, эссэ бичлэгийн УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД тодорлоо

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Булган аймгийн Цагдаагийн газраас тус сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан “Цагдаа миний нүдээр” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг дүгнэж, шалгарсан хүүхдүүдэд “Өргөмжлөл”, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа.

“Эссэ” бичлэгийн уралдааны “Ахлах анги” ангилалд:

  • Тэргүүн байранд ЭӨЦСургуулийн 11 А ангийн сурагч Б.Энх-Уянга
  • Дэд байранд П.Е.Щетинкений нэрэмжит 1-р бүрэн дунд сургуулийн 12 В ангийн сурагч Б.Даваажаргал
  • Гутгаар байранд П.Е.Щетинкений нэрэмжит 1-р бүрэн дунд сургуулийн 11 А ангийн сурагч Б.Уранзаяа

“Эссэ” бичлэгийн уралдааны “Дунд анги” ангилалд:

  • Тэргүүн байранд ЭӨЦСургуулийн 6 Г ангийн сурагч Ж.Хулан
  • Дэд байранд Ерөнхий боловсролын 3-р бүрэн дунд сургуулийн 9 А ангийн сурагч Э.Дөлгөөн

“Гар зураг”-ын уралдааны “Дунд анги” ангилалд

  • Тэргүүн байранд ЭӨЦСургуулийн 6 А ангийн сурагч Б.Эрдэнэтогтох
  • Дэд байранд П.Е.Щетинкений нэрэмжит 1-р бүрэн дунд сургуулийн 6 В ангийн сурагч Ч.Энэрэл
  • Гутгаар байранд П.Е.Щетинкений нэрэмжит 1-р бүрэн дунд сургуулийн 8 А ангийн сурагч М.Батдаян

“Гар зураг”-ын уралдааны “Бага анги” ангилалд

  • Тэргүүн байранд П.Е.Щетинкений нэрэмжит 1-р бүрэн дунд сургуулийн 2 А ангийн сурагч Б.Төрмандах
  • Дэд байранд ЭӨЦСургуулийн 2 Г ангийн сурагч Г.Мичидмаа
  • Гутгаар байранд ЭӨЦСургуулийн 4 В ангийн сурагч Г.Мишээл нар шалгарсан байна.

Уралдаанд идэвхитэй оролцсон хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн Цагдаагийн газраас хамтран ажилласан Булган сумын Засаг даргын тамгын газар, ивээн тэтгэсэн аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627088
0 эможи

keyboard_arrow_up