Хөвсгөлийн Ханх сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т орших Адуун хэмээх газарт тавдугаар сарын 19-ний өглөө 05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнээс 05:48 цагт ОБЕГ-т хүргүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627048
0 эможи

keyboard_arrow_up