“Туул” голд ТАВАН НАСТАЙ ХҮҮ осолджээ

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Усанд бага насны хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр 17.45 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “ХойхоонАм” гэдэг газар “Туул” голд бага насны хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба хүлэээн авсан байна.

Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан оройн 18:30 цагт очиж иргэн 5 настай эрэгтэй М-ыг “Хойхоон-Ам” гэдэг газар “Туул” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоожээ.

Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 06:40 цагаас эхлүүлжээ

Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт, сонор сэрэмжээ сайжруулж, голын эрэг орчим анхаарал болгоомжтой байхыг АНХААРУУЛЖ БАЙНА. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627004
0 эможи

keyboard_arrow_up