БАЯН-ӨЛГИЙ: Тусгаарлах байранд ажиглалтад байсан нэг иргэнээс халдвар илэрлээ
2021 оны 5 сарын 15
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод тусгаарлан ажиглах байранд ажиглалтад байсан нэг иргэнээс коронаврусний халдвар илэрч, тус аймагт батлагдсан нийт тохиолдол 10 боллоо.
Тухайн иргэн нь энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд халдвартай болох нь батлагдсан ачаа тээврийн машины туслах жолоочийн ойрын харьцагч аж. Тодруулж хэлбэл дээрх тээврийн хэрэгслийн үндсэн жолооч бөгөөд тусгаарлан ажиглалтын явцад ийнхүү халдвар авсан нь тогтоогджээ.
Түүнийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхэлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
11
1
1
3
626926
20 эможи
Зочин
2021-05-17 17:49
Баян-Өлгийн залхуу юмнууд вакциндаа идэвхтэй хамрагдаачээ. Аймаг дотор халдвар орж ирэх нь цаг хугацааны л асуудал шүү
zoochin
2021-05-16 14:31
ingej2 dotooddo aldahneee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс