Хүнс, эмнэлэгийн хэрэгсэл ачиж явсан автобус Говь-Алтай аймагт шатжээ
Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн нутагт шатжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн “Дундын-Овоо” гэдэг газар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т) автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.05.11/ өдрийн 12:52 цагт хүлээн авсан байна.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:25 цагт очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан Т-ын “Грандбирд” загварын автобус шатаж байсныг 1 цаг 55 минут ажиллаж унтраажээ.
Тухайн автобус хүнсний бүтээгдэхүүнээс гадна эм, эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачааг ачиж явсан аж.









