САЙН МЭДЭЭ: Ховд аймагт коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй 5 хонож байна
Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 10-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 543 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол илрээгүй, батлагдсан тохиолдол 245 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.11/ байдлаар 8 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна.
Халдвар авсан нийт 245 иргэнээс 237 буюу 97 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа.
Өнөөдрийн /2021.05.11-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 287 иргэн, тусгаарлан ажиглах байранд 60 иргэн, гэрийн тусгаарлалтад 227 иргэн, гэрийн ажиглалтад 366 иргэн байна.
Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад “ДЭГЛЭМ”-ээ барьж “ДЭМ” болж буй нийт иргэдэдээ талархаж байна.
Иргэн бүр “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан хуваарийн дагуу вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье. Мөн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөж байна.
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"