Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2021 оны 5 сарын 07
Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Булган аймгийн Дашинчилэн сум Доргонт багийн нутагт гар аргаар ашигт малтмал эрж хайх зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг таслан зогсоожээ. Улмаар тэднийг Коронавирусын түргэвчилсэн шинжилгээнд хамруулан гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгаж байна.
Дээрх нутаг дэвсгэрт Коронавирусын COVID-19 цар тахлын үед иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран байнгын постыг ажиллуулж эхэлсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626637
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс