Хөвсгөлд өнөөдөр дахин ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
2021 оны 5 сарын 04
Хөвсгөл аймагт өнөөдөр (2021.05.04) дахин газар хөдлөлт бүртгэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл нуур орчимд 12:00 цагийн үед чичирхийлэл бүртгэгдсэн байна.
Он гарснаас хойш анх 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнээс хойш буюу өнөөдрийн 12:00 цагийн байдлаар тус бүс нутагт 62034 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 200 удаа болжээ.
Эх сурвалж: Одон орон, Геофизикийн хүрээлэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626454
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс