ЗАВХАН: Мандал суманд батлагдсан хоёр тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй байна
2021 оны 4 сарын 29
Сэлэнгэ аймагт өчигдөр коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Эдгээр нь Мандал суманд гурав, Баруунбүрэн суманд хоёр тохиолдол тус тус батлагджээ.
Дээрх тохиолдлыг задалж харуулахад Баруунбүрэн суманд батлагдсан хоёр тохиолдол ойрын хавьтлаас илэрчээ.
Харин Мандал суманд батлагдсан гурван тохиолдлын нэг нь өмнөх тохиолдлын ойрын хавьтал байсан бол хоёр тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй байгаа учраас тандалт судалгааг хийж байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасгаас хоёр хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Эдгээр нь Баянгол, Түшиг сумын иргэд ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626188
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс