Хөвсгөл, Өмнөговь аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 19:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Мөн өнөөдөр өглөөний 04:14 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн боловч хохирол учраагүй аж.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Нарийн заг” гэдэг газар өнөөдөр 05:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй аж.