Завхан аймагт дөрвөн цэгт 10 малчин иргэн коронавирусийн халдвар авчээ

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Завхан  аймгийн хэмжээнд өчигдрийн байдлаар 226 иргэн халдвар авснаас 26 нь эдгэрч, хоёр иргэн нас барсан байна. Халдвар аймгийн төв, сум суурингаас хэтэрч малчдад тархаж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар дөрвөн цэгт 10 малчин халдвар авчээ.

Тус аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай суманд халдвар нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Их-Уул суманд өчигдрийн байдлаар 27 ор дэлгэсэн бол Тосонцэнгэл сумын эмнэлгийн ор дүүрсэн учир өчигдөр хоёр спорт зааланд нийт 60 ор дэлгэжээ.  

Халдварын ихэнх нь Улаанбаатар хотоос буяны ажилд ирсэн иргэдээс эхтэй бөгөөд 10 гаруй голомт гарчээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626114
1 эможи

Nice
2021-04-28 10:11
8989 ингээд нэмэгдээд байхаар яг юу гэж шаах гэж байна
keyboard_arrow_up