Захирамж зөрчсөн иргэнийг 14 хоногийн хугацаатай баривчилжээ

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

Орхон аймагт энэ сарын 9-25-ны өдөр хүртэл архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд Цагдаагийн газраас хяналт тавин ажиллаж байна.  

Хяналт шалгалтаар иргэд согтууруулах ундааг хууль бусаар худалдахдаа дэлгүүрийн үнээс хоёр дахин илүү үнээр борлуулж байсныг тогтоожээ.

Дээрх захирамж мөрдөгдөж эхэлснээс хойш нийт 12 иргэн хууль бусаар архи худалдан борлуулсан тул тус бүр 500 мянган төгрөгөөр торгож, нэг иргэнийг 14 хоногийн хугацаатай баривчилсан гэж тус аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Иймд Цагдаагийн газраас хяналт, шалгалтаа эрчимжүүлж, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг иргэд, албан байгууллагуудад анхаарууллаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625834
0 эможи

Зочин
2021-04-21 22:52
нэг муу иргэнд л дээрэлхдэг хууль шүүхийнхэн Нөгаө ПҮРЭВДОРЖ гишүүн ЦЭрЭНПУнцагийг яах бол харцгаая даа
keyboard_arrow_up