Завхан аймгийн 14 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ
2021 оны 4 сарын 19
Завхан аймгийн Улиастай суманд 14 иргэн халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэдээс авсан шинжилгээг Ховд аймаг руу тээвэрлэсэн бөгөөд Завхан аймгийн 197 иргэний PCR шинжилгээний хариу гарч 14 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.
Өнөөдөр Улиастай суманд батлагдсан тохиолдлын дам хавьтлын 300 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй явуулын таван баг ажиллаж, шинжилгээг авах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625697
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс